Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн
20 тоот тушаалын хавсралт
ОУЭЗБИС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл, зарчим
- Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 158 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг ОУЭЗБИС-ийн хэмжээнд мөрдлөг болгоно.
- Хөтөлбөрийн дагуу эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна.
- Оюутны мэдлэг чадварыг түүний бие даан суралцах үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгон шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод зохион байгуулж үнэлж дүгнэнэ.
- Сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг шалгалтанд оруулахгүй байх эрхийг санхүүгийн алба эдлэнэ.
- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сургалтын албаны зөвшөөрлөөр шалгалтаа хугацаанд нь өгөөгүй оюутан уг хичээлээрээ хоёр улирлын дотор багтааж заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй.
- Улирлын шалгалтыг авч дууссаны дараа 3 хоногийн дотор оюутны шалгалтын дүнгийн хуудсыг сургалтын албанд шалгагч багш биеэр хүргэж өгнө.
- Тухайн хичээлийн шалгалтанд F үнэлгээ авсан тохиолдолд уг хичээлийн кредитийг олгохгүй.
- Сурлагын дэвтэр, шалгалтын дүнгийн хуудсанд тавьсан дүнг хэн ч өөрчлөн засахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ техник алдаа гаргасан тохиолдолд шалгалт авсан багшид тухайн үед нь мэдэгдэн сургалтын албаар шалгуулж, алдааг залруулах арга хэмжээ авна.
Хоёр. Оюутны мэдлэг чадварын үнэлгээ
Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь хоёр үе шаттай.
- Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг хөндлөнгийн шалгалтын 30 хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ. Багшийн үнэлгээний 70 оноо нь дөрвөн улирлын хугацаанд хүчинтэй байна. Эдгээр нийлбэрийн 100 хүртэл оноог дараах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ.
Үсгэн үнэлгээ | Үнэлгээний оноо (чанарын) | Үнэлгээний оноо | Үнэлгээний болзол |
96-100 | A+ | 4.0 | Сургалтын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан бүрэн бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн, хичээлийн ухагдахуун ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна. |
90 – 95 | A- | 3.7 | |
88 – 89 | B+ | 3.4 | Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыгилтгэхдүн. Тухайн хичээлийн агуулгыгсайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ. |
84-87 | B | 3.0 | |
80 – 83 | B- | 2.7 | |
78 – 79 | C+ | 2.4 | Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн даалгаварыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөдцаашид энэ салбарын мэдлэгийггүнзгийрүүлэнсудлах бэлтгэлтэй болохыг харуулна. |
74 – 77 | C | 2.0 | |
70 – 73 | C- | 1.7 | |
68 – 69 | D+ | 1.3 | Дундаас доогуур мэдлэгтэйг илтгэх дүн бөгөөд энэ нь хичээлийн агуулгыг жигд ойлгоогүй, зарим хэсэгтэй танилцсан харьцангуй энгийн бодлогыг бодох чадвартай гэсэн үг. Тухайн тохиолдолд хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахын тулд нэмэлт даалгавар гүйцэтгэх шаардлагатай, мэдлэг дутагдалтай болохыг харуулна. |
64 – 67 | D | 1.0 | |
60 – 63 | D- | 0.7 | |
0-59 | F | 0.0 | Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэнэ. |
2.2 Оюутны сурлагын чанарыг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн (ҮГД) мөн. ҮГД-г оюутны улирлын болон суралцсан хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход ашиглана.
2.3 Үнэлгээний голч дүн (ҮГД, GPA)-г тооцохдоо, хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах кредитээр үржүүлж, дундажлах замаар тодорхойлно. Оюутан бүрээр улирал бүрийн эцэст тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог улирлын үнэлгээний голч дүн ба оюутны нийт суралцсан хугацаандаа дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог хуримтлуулсан үнэлгээний голч дүн гэсэн ерөнхий нэг аргачлалтай хоёр тоон утгыг тооцоолж гаргана. Улирлын болон хуримтлуулсан үнэлгээний голч дүнг дараах ерөнхий томъёогоор тооцоолно.
Үнэлгээний голч дүн GPA
2.4 Оюутан улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.
Гурав. Явцын болон хөндлөнгийн үнэлгээний дүн
Явцын болон хөндлөнгийн үнэлгээний дүнгийн нийлбэрээр тухайн хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээг гаргана.
Явцын үнэлгээний дүн (70 хувь)
3.1 Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш тасралтгүй жигд уншиж судлан эзэмшсэн мэдлэгээ явц дунд цаг тухайд нь бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ.
3.2 Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай ойр дотно ажиллаж, тэдэнд өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох зарчмыг баримтлан ажиллана.
3.3 Явцын шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар хичээл заасан багш оюутанд улирлын эхэнд урьдчилан мэдэгдэнэ.
3.4 Явцын үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.Үүнд:
Е70= А1+А2+А3
Е70-Явцын үнэлгээний 70 хувийн дүн
А1-Хичээлийн ирц-10
А2-Онолын мэдлэгийн түвшин тогтоох явцын шалгалт-30
А3-Бие даан судлах даалгаврын биелэлт-30 оноо гэх мэтээр хичээл заах аль хэсэгт нь илүү үнэлгээ өгөхөө багш өөрөө шийднэ.
3.5 Багш улирлын турш оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгааг тэнхимийн эрхлэгч 7 хоног тутам хяналт тавьж ажиллана.
3.6 Улирлын туршид тухайн хичээлийн А1, А2, А3-ын үнэлгээнд амжилттай шалгагдаж 67-с дээш үнэлгээ авсан, оюутанд хөндлөнгийн 30 хувийн дүнг шууд тавьж өгөхийг хичээл заасан багшид зөвшөөрөх уг асуудлыг оюутанд мэдэгдэж ил тод шийднэ.
Хөндлөнгийн үнэлгээний дүн (30 хувь)
3.7 Улирлын шалгалтын бүрэлдэхүүн хэсэг болох хөндлөнгийн дүнг (30 хувь) нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг хөндлөнгийн шалгалтаар үнэлж, улирлын үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ.
3.8 Нийт ангийн оюутнуудаас авах хөндлөнгийн 30 хувийн шалгалтын хуваарийг сургалтын албанаас гаргаж, шалгалт эхлэхээс өмнө багш, оюутанд мэдэгдсэн байна.
3.9 Хөндлөнгийн үнэлгээний дүнгийн шалгалтыг хичээл заасан багш, ассистент багш гэсэн комиссоор авна. Ассистент багшийг тэнхимийн эрхлэгч томилно.
3.10 Комиссын шалгалтын дүнг оюутны сурлагын дэвтэр болон шалгалтын дүнгийн хуудсанд тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулна.
3.11 Шалгалтын дүнгийн хуудас, оюутны сурлагын дэвтэр дэх дүнгийн тэмдэглэгээг үндэслэн сулгалтын алба оюутны тухайн улирлын шалгалтын оноо цуглуулсан кредит, үнэлгээний голч дүнг нэгтгэн гаргана.
3.12 ОУЭЗБИСургуулийн бакалаврын зэрэг бүхий дипломыг 2.0 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн оюутанд олгоно.
Дөрөв. Үнэлгээний системд хэрэглэгдэх үнэлгээ ба тэмдэглэгээ
Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглээнүүд хэрэглэгдэнэ.
Е – Улирлын шалгалт өгөөгүй.
– Оюутан улирлын шалгалт өгөөгүй.
– Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй.
W – Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан.
– Оюутан хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан.
– Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй, лаборатори, дадлага бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол.
Е – тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй.