XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх МОДОН МОГОЙ ЖИЛ-д зориулсан Монгол түүх, ёс заншлаа сурталчлан таниулах “Дээлтэй өөдөрлөгийг зохион байгуулж, багш, ажилтан, оюутнууд идэвхтэй оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд 1-3-р курсийн оюутнууд сургуулийн нийт багш, ажилтан, оюутнууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн. Үүнд:
- 3-р курсийн оюутан М.Лхагвадорж ятга хөгжмийн аялгуу тоглож,
- 2-р курсийн оюутан Н.Буяннэмэх “Монгол” шүлэг уншиж,
- 1-р курсийн оюутнууд Монгол бүжиг бүжиглэсэн.
Мөн Монгол ёс заншилтай холбоотой шагай шүүрэх тэмцээн, оньсон тоглоом, хөгжөөнт тоглоом болон АХА тэмцээн зохион байгуулсан.
Багийн тэмцээнд:
- 1-р байранд 4-р курсийн оюутнууд
- 2-р байранд 1-р курсийн оюутнууд
- 3-р байранд 2-р курсийн оюутнууд тус тус шалгарч,
АХА тэмцээнд:
- 1-р байранд ОУГТМ 2-1 ангийн оюутан Н.Буяннэмэх
- 2-р байранд ОУБСМНБ 2-1 ангийн оюутан Г.Дашдулам
- 3-р байранд 1-р курсийн оюутан М.Анударь нар оюун ухаан, авхаалж самбаа, мэдлэгээрээ бусдыгаа манлайлан эхний байруудад шалгарлаа.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, оюутнууддаа талархал илэрхийлье.
“Оюунлаг” оюутны холбоо






