Захирлын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний
өдрийн 17 тоот тушаалаар батлав.
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ИХ СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
- Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль (цаашид ОУЭЗБИС гэх)-ийн бакалаврын хөтөлбөрт 2025-2026 оны хичээлд оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/228 дугаар тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэх)-ыг баримтална.
- Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
- “бүртгүүлэгч” гэж ОУЭЗБИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг;
- “хяналтын тоо” гэж элсүүлэх оюутны тоог;
- “элсэгч” гэж хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг;
- “элсэлтийн систем” гэж элсэлтийн цахим бүртгэлийн системийг;
- “элсэлтийн комисс” гэж элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг;
- Элсэлтийн журам, бүрэлдэхүүн/салбар сургуульд элсэх Элсэлтийн шалгалт (цаашид ЭШ гэх)-ын босго оноо болон холбогдох бусад мэдээллийг ОУЭЗБИС-ийн https://www.uieb.edu.mn веб сайтад байршуулна.
- Гадаадын харьяат иргэнийг элсүүлэх асуудлыг “ОУЭЗБИС-ийн гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.
- ОУЭЗБИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно.
- Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсролын Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулна.
- Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
Хоёр. Элсэлтийн комисс
- Элсэлтийн үйл ажиллагааг ОУЭЗБИС-ийн захирлын тушаалаар батлагдсанЭлсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
- Комиссын дарга элсэлтийн ажлыг удирдлагаар хангаж, тухайн журмаар зохицуулагдахгүй асуудлыг комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
- Элсэлтийн комисс гишүүн тус бүрийнхээ ажил үүргийг хуваарилан, элсэлтийн сурталчилгаа, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, элсэгчдийн бүртгэл, өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх болон элсэлтийн үйл явц, түүнд тавих хяналтын үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.
- Элсэлтийн комисс нь хяналтын тоо үлдсэн тохиолдолд нэмэлт элсэлт зохион байгуулж болно.
Гурав. Бүртгүүлэгчид тавих шаардлага
- ОУЭЗБИС-д элсэхийг хүссэн иргэн энэхүү журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.
- Бүртгүүлэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.
- Бүртгүүлэгч нь Боловсролын Үнэлгээний төвийн элсэлтийн шалгалтын хүчинтэй батламжтай эсвэл 2025 онд элсэлтийн шалгалт өгөхөөр Боловсролын Үнэлгээний Төвд бүртгүүлсэн байна.
- Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулна. Үүнд:
- Бакалаврын боловсролтой иргэн;
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн;
- Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;
- Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
- Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
- Монгол Улсын олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж авсан онооныхоо аль өндөр оноогоороо сургуульд элсэн орж болно.
- Бакалаврын зэрэгтэй бүртгүүлэгчийг магистрын хөтөлбөрт, магистрын зэрэгтэй бүртгүүлэгчийг докторын хөтөлбөрт зохих журмын дагуу элсүүлж суралцуулна.
Дөрөв. Элсүүлэх мэргэжлийн чиглэл, босго оноо
- 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 490 байна.
- Элсэгчид доорх жагсаалтад буй хөтөлбөр, мэргэжлийг сонгохдоо харгалзах хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Үүнд:
А. Бакалаврын хөтөлбөр
№ | Хөтөлбөрийн нэр | Төрөлжсөн чиглэл | Сургалтын хугацаа /жил/ | Сургалтын хэлбэр | Элсэлтийн ерөнхий шалгалт-1 | Элсэлтийн ерөнхий шалгалт-2 |
1 | Эдийн засаг | Олон улсын эдийн засагч | 4 | Өдөр | Математик | Нийгэм судлал, Англи хэл |
Аялал жуулчлалын эдийн засагч | 4 | |||||
Олон улсын гааль, татварын эдийн засагч | 4 | |||||
2 | Бизнесийн удирдлага | Олон улсын худалдааны менежер | 4 | Өдөр | Математик | Англи хэл, Нийгэм судлал |
3 | Санхүү, банк | Олон улсын банк, санхүүгийн мэргэжилтэн | 4 | Өдөр | Математик | Англи хэл, Нийгэм судлал |
Банкны эдийн засагч | 4 | |||||
4 | Нягтлан бодох бүртгэл | Нягтлан бодогч | 4 | Өдөр | Математик | Англи хэл, Нийгэм судлал |
Татварын нягтлан бодогч | 4 | |||||
5 | Программ хангамж | Программ хангамжийн мэргэжилтэн | 4 | Өдөр | Математик, Физик | Нийгэм судлал, Англи хэл |
6 | Уул уурхайн ашиглалтын технологи | Уул уурхайн ашиглалтын технологич инженер | 4 | Өдөр | Математик, Физик | Англи хэл, Газарзүй |
7 | Механик инженерчлэл | Механик инженер | 4 | Өдөр | Математик, Физик | Нийгэм судлал, Англи хэл |
8 | Ашигт малтмалын баяжуулалтын технологи | Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер | 4 | Өдөр | Хими, Физик | Математик, Газар зүй |
9 | Менежмент | Олон улсын бизнесийн менежер | 4 | Өдөр | Математик | Англи хэл, Нийгэм судлал |
10 | Олон улсын харилцаа | Олон улсын харилцааны ажилтан | 4 | Өдөр | Англи хэл, Орос хэл | Нийгэм судлал, Түүх |
11 | Бизнесийн удирдлага | Олон улсын худалдааны менежер | 4 | Эчнээ | Математик | Англи хэл, Нийгэм судлал |
2 | Эчнээ | Мэргэжлийн шалгалт | ||||
12 | Нягтлан бодох бүртгэл | Нягтлан бодогч | 2 | Бямба | Мэргэжлийн шалгалт | |
4 | Эчнээ | Математик | Англи хэл, Нийгэм судлал | |||
2 | Эчнээ | Мэргэжлийн шалгалт | ||||
13 | Санхүү, банк | Банкны эдийн засагч | 4 | Эчнээ | Математик | Англи хэл, Нийгэм судлал |
2 | Эчнээ | Мэргэжлийн шалгалт | ||||
Олон улсын банк, санхүүгийн мэргэжилтэн | 4 | Эчнээ | Математик | Англи хэл, Нийгэм судлал | ||
2 | Эчнээ | Мэргэжлийн шалгалт |
Б. Магистр, докторын хөтөлбөр
№ | Хөтөлбөрийн нэр | Боловсролын зэрэг | Сургалтын хугацаа /жил/ | Сургалтын хэлбэр | Шалгалт өгөх хичээл |
1 | Бизнесийн удирдлага | Магистр | 1-2 | Өдөр | Мэргэжил, Гадаад хэл |
2 | Даатгал | 1-2 | Өдөр | ||
3 | Санхүү, банк | 1-2 | Өдөр | ||
4 | Бизнесийн удирдлага | Доктор | 2.5-4 | Өдөр | Мэргэжил, Гадаад хэл |
Тав. Элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт
- Элсэхийг хүсэгчдийг биеэр болон цахим хэлбэрээр (https://www.uieb.edu.mn/elselt хаягаар) бүртгэнэ.
- Элсэгчдийн бүртгэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явуулж, тэнцсэн элсэгчдэд тухай бүрд нь хариу өгч, суралцах эрхийн бичиг олгоно.
- Элсэхийг хүсэгч нь ОУЭЗБИС-ийн сургалт явуулах хэд хэдэн мэргэжлээс сонголт хийж элсэх өргөдөл өгч болно.
- Элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Ерөнхий шалгалтын батламж (Эх хувь)
- Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом (Эх хувь)
- Суралцагчийн хувийн хэрэг (Эх хувь)
- 3х4 хэмжээний цээж зураг 2%
- Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт (Эх хувь)
- Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
- Элсэхийг хүсэж байгаа чиглэлээрээ улсын чанартай уралдаан, тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилтын тухай материал зэргийг бүрдүүлж өгвөл зохино.
- Элсэхийг хүссэн гадаадын иргэнээс монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт авч шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулна.
- Дээрх түвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэнийг монгол хэлний бэлтгэл ангид бүртгэн суралцуулна.
- Элсэлтийн комисс бүртгүүлэгчийн бичиг баримт материалтай танилцаж баталгаажуулна.
- Бүртгүүлэгчдийг санал болгосон хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон онооны дарааллаар жагсааж, батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Бүртгүүлэгчийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээнд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг баримтлан шийдвэрлэнэ.
- Энэ журмын 3.4.6-д заасан бүртгүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл болон эсээ (бүртгүүлэгч өөрийн суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн байна) зэргийг үндэслэн элсүүлнэ.
- Элссэн тухай хариуг элсэгчдэд тухай бүр мэдээлнэ.
Зургаа. Элсэлттэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэх
- Элсэлттэй холбоотой гарсан өргөдөл, маргаан, гомдол, санал хүсэлтийг Элсэлтийн комисс хүлээн авч, ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- Элсэлтийн комисс нь тухайн элсэгчийн санал гомдлыг хүлээн авч 3–5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн мэргэжлийн салбарын багш, ажилтнуудаас бүрдсэн баг гаргаж, маргааныг шийдвэрлэнэ.
- Ерөнхий шалгалттай холбоотой маргааныг тус сургууль болон Элсэлтийн комисс хариуцахгүй.
Долоо. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал
- Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан тус сургуулийн элсэгчид эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100%, 700-799 оноо авсан бол 60%, 600-699 оноо авсан бол 40%, 500-599 оноо авсан бол 30% -ийн хөнгөлөлт тус тус үзүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын босгыг хангасан, улсын болон олон улсын чанартай уралдаан, олимпиадад 1-5-р байр эзэлсэн элсэгчийг сонирхсон хөтөлбөр, мэргэжлээр нь эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30%, спортын I зэрэг болон түүнээс дээш зэрэгтэй бол 20%, улсын болон олон улсын чанартай спортын тэмцээнд 1-3-р байр эзэлсэн элсэгчийг 20%, улсын чанартай урлагийн наадмуудад 1-3-р байр эзэлсэн элсэгчийг 20%-ийн хөнгөлөлт тус тус олгож, элсүүлэн суралцуулна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан, нэг гэр бүлээс суралцаж байгаа 2 дахь хүүхэд элсэх нөхцөлд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%, найзын хөнгөлөлт 20%, ОУЭЗБИС-ийн төгсөгч элссэн тохиолдолд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%, тус сургуулийн төгсөгчийн хүүхэд элсэхэд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт тус тус олгоно.
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэхийг хүсэгчид өргөдөл болон анкет, нотлох баримт бичгүүдээ бүрдүүлэн хүсэлтээ Элсэлтийн комисст ирүүлнэ.
- Элсэгч нь энэ журамд заасан хоёр болон түүнээс дээш болзлыг биелүүлсэн нөхцөлд зөвхөн нэг хөнгөлөлтийг эдэлнэ.
Найм. Элсэгчийг бүртгэх
- Элсэгчийг 2025 оны 08 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд дэлгэрэнгүй бүртгэлд хамруулна.
- Элсэгч дэлгэрэнгүй бүртгэлд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь, хуулбарын хамт
- Суралцах эрхийн бичиг (Эх хувь)
- 3х4 хэмжээний цээж зураг 4% (Сүүлийн 3 сард авхуулсан байх)
- Суурь боловсролын гэрчилгээ (Эх хувь)
- Сургалтын төлбөр төлсөн баримт (Эх хувь)
- Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах бол холбогдох материал
- Дурдсан хугацаанд ирж дэлгэрэнгүй бүртгэлд хамрагдаагүй болон бүртгүүлэх боломжгүй тохиолдолд хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцалж, баримт бичгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно.
- Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.
———————-оОо————————