Blog

Захирлын мэндчилгээ

Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн их сургуулийн цахим хуудсанд зочилсон танд баярлалаа.

ОУЭЗБИС нь 1997 онд Япон–Монголын хөрөнгө оруулалттайгаар  байгуулагдсан хамгийн анхны ОУ-ын эдийн засгийн дээд сургууль билээ. Манай сургууль өндөр ёс зүй,өндөр боловсрол,өндөр мэдлэг гэсэн уриатайгаар Монгол улсын нийгмийн эдийн засгийн өсөлт дэвшлийн өөрчлөлтэй эн зэрэгцэн, бизнесийн хөгжилд чиглэсэн сургалт, судалгааг явуулан өргөжин тэлж, банк санхүүгийн мэргэжилтэнг бэлтгэх сургалт болон  бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр тасралтгүй 25  жил  дагнан явуулж ирсэн.
Түүнчлэн манай сургууль хот болон хөдөө орон нутгийн салбар сургуулиуд болон , судалгааны төвүүдээрээ дамжуулан мэдлэг түгээдэг дээд сургуулиас шинэ мэдлэг инноваци бүтээдэг их сургууль болох зорилтоор хөгжиж байна.

Манай сургууль ухамсарт төлөвшил, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч боловсон хүчнийг бэлтгэн гаргах эрхэм зорилтоо өмнөө тавин, олон улсад магадлан итгэмжлэлийн шалгурыг хангасан чадварлаг эрдэмтэн багш нар,хамт олныг  бүрдүүлэн ажиллаж байна.
ОУЭЗБИС нь сургалтын олон төрлийн тэтгэлэг, 2+2 хос дипломтой хөтөлбөр гэх мэт тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж оюутнуудаа гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангаж, олон улсын түвшинд хүрсэн чадвартай мэргэжилтэн болж өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлдэг.

Өнөө үед манай сургуулийг төгссөн мянга мянган шилдэг санхүүч,менежер залуус маань Монгол улсын банк санхүүгийн  болон дэлхийн зах зээлийн салбарт хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж байгаа нь бидний бахарал,үнэ цэнэ юм.
Нийгмийн эрэлт шаардлага, ямар ч нөхцөл байдалд бие даасан нийгмийн үнэт зүйлийг бүтээж, шинэлэг судалгаа инноваци, технологид ажиллах чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг төлөвшүүлдэг найрсаг хамт олон таныг  хүлээж байна.

ОЛОН УЛСЫН  ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ИХ СУРГУУЛЬ  тавтай морилно уу.

Таныг хүндэтгэсэн захирал Дэд профессор, БУМ, ТМЗ Н.Халтар