Blog

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН XXVI ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Нягтлан Бодох Бүртгэлийн Улсын XXVI олимпиад 4 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

XXVI олимпиадад Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургууль, ХААИС-ийн ЭЗБС, Санхүү, эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль, Мандах их сургууль, Мандах ИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн их сургууль, Идэр их сургууль, Этүгэн их сургууль, Их засаг ОУИС нийт 11 сургуулийн баг оролцлоо. Энэ удаагийн олимпиадад дижитал шилжилттэй холбоотойгоор санхүүгийн программ хангамжийн хувилбарууд дээр ажиллах даалгаврыг нэмж оруулсан нь онцлог байлаа.

Олипиадад сэтгэл зүтгэл гарган удирдсан, оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сургалт, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Багийн гишүүд

Б.Батсайхан ОУБСМНБ 2 курс

С.Бямбацогт ОУБСМНБ 3 курс

Б.Гантогтох ОУБСМНБ 3 курс

Р.Мөнхчимэг ОУБСМНБ 4 курс

А.Нарангэрэл ОУБСМНБ 4 курс