Blog

Олон улсын эдийн засаг судлалтын төв

ОУЭЗС-ны төвийн захирал доктор, профессор Д.Пүрэв

ОУЭЗБИС-ийн багш, оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга барил эзэмшихэд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, судалгааны ажлын чиглэлийг зохицуулах, судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг хэвлүүлэн нийтийн хүртээл болгох ажлыг тогтмолжуулах, өөрийн орны эрдэмтэд болоод зах зээлийн хөгжингүй орнуудын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн тэргүүн туршлагаас суралцах, хамтран ажиллах замаар сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах зорилгоор Олон Улсын Эдийн Засгийн Судалгааны төв /ОУЭЗСТ/ -ийг    ОУЭЗБИС-ийн Захиргааны зөвлөлийн шийдвэрээр 2015 оны 04 сард  байгуулсан. ОУЭЗС-ны төв нь дараах 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд: ОУЭЗС-ны төвийн захирал доктор, профессор Д.Пүрэв, зөвлөх багш доктор С.Энхбаатар, төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга докторант О.Энхчимэг, төвийн судлаач багш докторант И.Энхбаяр, багш докторант С.Баатархүү, магистр багш нар: Т.Болор-Эрдэнэ, Б.Энхзаяа, Н.Хишигжаргал,  С.Энхцэцэг,  Б.Баттулга, Ш.Батдэлгэр, Б.Мөнхдөл,.

ОУЭЗСТ-ийн судлаач багш нар

Уг төв нь “Олон улсын эдийн засгийн судалгааны төвийн дүрэм “ болон  “ОУЭЗСТөвийн ажиллах журам”-ыг  баримтлан ажиллах юм.  Дээрх дүрэм, Ажиллах журмыг  үндэслэн ОУЭЗСТ-ийн  “Эрдэм шинжилгээний ажлын жилийн төлөвлөгөө”  боловсруулан ажиллаж байна.Үүнд:

  1. ОУЭЗСТ 2015 оны хичээлийн жилээс   багш  нарт  судалгааны арга зүй эзэмшүүлэхийн тулд   “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа /ӨЧС/—нд   түшиглэн  “Судалгааны арга зүй” сэдэвт семинар  зохион байгуулахаас   ажлаа  эхэлсэн.
  2. ОУЭЗСТөвийн номын сангийн анхны эх үүсвэрийг гишүүдийн санаачилга болон сургуулийн захиргаааны санхүүжилтээр бүрдүүлсэний дотор ОУЭЗБДС-ийн судалгааны үндсэн сэдвийн “суурь материал болох” 2010-2015 онуудын “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”  багтаж байна.
  3. Сургуулийн захиргаанаас судалгааг идэвхжүүлэх зорилгоор сургалт, судалгаа болон  сурталчилгааны ажлын үр дүнг харгалзан  багш  нарын  ажлыг дүгнэх журмыг боловсруулан мөрдөж хэрэгжүүлсэн нь эрдэм шинжилгээний арга барил эзэмших, ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Тухайлбал:  Багш нар өөрсдийн судалгааны сэдэвтэй болж, тэнхимүүдээр хэлэлцүүлэн ажиллаж эхэллээ.
  4. “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг ашиглах аргачлал” гарын авлага боловсруулсан.  Дээрх  тайлангийн  бүтэц, агуулгыг сурталчлах болон ЭШ, судалгааны ажилд ашиглах боломж” сэдвээр семинар 2 удаа  зохион байгууллаа
  5. “Монгол Улсын Өрсөлдөх чадварын тайлан”-г ОУЭЗСТ-ийн  болон сургуулийн номын санд байрлуулан, судалгааны ажилд ашиглуулах   ажлыг зохион байгуулсаны үр дүнд  дээрх ӨЧС-ны  арга зүй болон материалыг  багш нар  судалгааны суурь материал, эх сурвалж  болгон ашиглаж илтгэл өгүүлэг боловсруулж байна..
  6. ОУЭЗС-ны төвийн зөвлөх багш  доктор С.Энхбаатар, багш докторант О.Энхчимэг нар  “Эрдэм шинжилгээний хуралд зориулсан илтгэл бэлтгэх нь” сэдвээр багш, оюутнуудад зориулсан аргачлал,  “Монгол Улсын Өрсөлдөх чадварын тайланг ЭШ, судалгааны ажилд ашиглах боломж” сэдвээр ОУЭЗСТ-ийн хурал дээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Эдгээр аргачлал, илтгэлүүдийг тэнхимүүд  болон  сургуулийн номын санд тавьж, багш  оюутнуудад ашиглуулж  байна.
  7. ОУЭЗБИС-ийн багш, оюутнуудын  дунд тэнхимүүдээс зохион байгуулсан  эрдэм шинжилгээний хурлуудаас шалгаруулсан  илтгэлүүдээр  “Эрдмийн чуулган-2016”-ыг 2016 онд хийсэн бөгөөд  2017 оныхыг 5 сард хийхээр бэлтгэлийг хангаж байна. Ийнхүү багш нар оюутнуудын эрдэм шинжилгээний  ажлыг   удирдах   болон оюутнуудын дунд төрөлжсөн сэдвээр ЭШ-ий хурал зохион байгуулж, шалгарагсадаас нь “Эрдмийн чуулган”-д илтгэл тавиулах    журам хэвшил боллоо.
  8. Судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэлтэй багш,  магистрант, докторант нар, тэрчлэн оюутнуудад байнгын зөвлөгөө өгөх болон нэрт судлаач эрдэмтэдээр олон улсын эдийн засаг,бизнесийн тулгамдсан сэдвүүдээр багш, оюутнуудад яриа хийлгэн, арга зүйн зөвлөлгөө өгүүлэх ажлыг зохион байгуулдаг.
  9. ОУЭЗСТ-ийн зөвлөх багш доктор С.Энхбаатар, багш докторант О.Энхчимэг нар “ОУЭЗБИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх хөтөлбөрийн арга зүй болон уг хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцож байна.
  10. Багш нар сургуулийн бүтээл “Чингис хаан” цуврал, ОУЭЗБС-ийн ээлжит “цуврал”-ыг туурвихад идэвхтэй оролцож байгаагаас гадна  гааль татвар, эдийн засгийн хөгжил, олон улсын аялал жуулчлал зэрэг сэдвээр оюутны дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажил хэвшил болж байна.
  11. ОУЭЗСТ-ийн судлаач багш Б.Энхзаяа, судлаач багш Ш.Батдэлгэр нар БНХАУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр докторантурт,  багш Баатархүү МУИС-ийн докторантурт суралцаж байна
  12. ОУЭЗСТ-ийн судлаач багш нар сургуулийнхаа 20 жилийн ойг угтаж 20 ажил хийх тухайлбал. Багш судлаач бүр 2-3 ажил гүйцэтгэх зорилго бүхий  төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүнд:  а. Нэгэн сэдэвт бүтээл, эмхтгэл 3, гарын авлага, зөвлөмж 3-4-ийг боловсруулах,  сургуулийн ЭШ-ний цуврал болон эрдэм шинжилгээний хуралд  оролцох, тэрчлэн  оюутнуудад  илтгэл бичихэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг  ОУЭЗСТ-ийн  төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна..

            Сургуулийн захиргааны дэмжлэг тусламжтайгаар ОУЭЗСТ-өөс цаашдаа хэрэгжүүлэх стратегийн зорилго, зорилт нь:

1.ОУЭЗБИС-ийн зорилго багш нарт арга зүй эзэмшүүлэх болон бүтээл туурвих, эрдмийн зэрэг хамгаалах ажлыг эрчимжүүлж сайжруулахын тулд судалгааны ажлыг урамшууулах тогтолцоо бий болгож хэрэгжүүлэх

 2. Сургалтад олон улсын болон өөрийн орны, тэрчлэн өөрсдийн хийсэн судалгааг  ашиглах ажлыг үе шаттайгаар хэвшүүлэх. Үүнд :

I үе. Сургалт-судалгаа/2016-2018 он/
II үе. Судалгаа-сургалт /2019-2021/
III үе. Судалгаа- сургалт- үйлдвэрлэлийн судалгаанд түшиглэн сургалт явуулах арга зүй эзэмших /2021-2025/ зэрэг болно

            3. Судалгааны арга зүй эзэмшсэн багш нар, оюутнуудад судалгааны анхны арга барил зэмших /Эссе, Реферат, курсын ажил, өөрийн сургуулийн болон улсын хэмжээний хуралд   илтгэлт бичих/ болон сайжруулахад нь тусалж, чиглүүлэх зэрэг болно.