ПРОФЕССОРЫН БАГ

ПРОФЕССОРЫН БАГ

    ОУЭЗБИС-ийн профессорын баг нь сургалт, судалгаа үйлдвэрлэлийг уялдуулах замаар шинэ мэдлэг бий болгохуйц судалгаанд суурилсан их сургууль болох сургуулийн хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэн төлөвшүүлэх бүтэц бүрдүүлэх, Монгол улсын шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжилд хувь нэмэр оруулж, өөрийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг  эрчимжүүлж, практикт нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан профессорын хоёр багтай.

    Тус профессорын баг нь судалгааны чиглэлийн хувьд нэгдсэн зорилготой доктор, профессор, багш судлаач багш нарын бүрэлдэхүүнтэйгээр Олон улсын эдийн засаг, гааль татвар менежментийн тэнхим, Олон улсын банк санхүү нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн дэргэд ажилладаг. Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Ц.Долгорсүрэн, доктор (Ph.D), профессор П.Бямбацэрэн нар ахлан ажиллаж байнаИ

Профессорын баг нь:

Шинжлэх ухааны суурь судалгаанд үндэслэн судалгааны онол арга зүйн түвшинг тасралтгүй дээшлүүлэх

Сургалт семинар зохион байгуулах, залуу багш судлаач болон бүх шатны суралцагчдыг судалгааны арга барилд сургах

Сэтгүүлд цуврал гаргах, оюуны өмчийн патентын баталгаажуулалт хийлгэх, магистр, докторын зэрэг олгох болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт судалгааны ажлын нэгдлийг хангах

Судалгаа, туршилт, инноваци, шинэ бүтээлийн үр дүнгээр олон улсын симпозиум болон өөрийн орны их дээд сургуулийн эрдэм шинжилгээний онолын баг хуралд эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцуулах