Практик сургалт дадлагын төв нь 2015 оны 11 сарын 23-ны өдөр ОУЭЗБИСургуулийн захирлын 143 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд төвийн захирлаар Б.Төмөрбаатар, Нарийн бичгийн даргаар С.Энхцэцэг нар ажилладаг.
ЗОРИЛГО:
Суралцагчдын онолын түвшинд эзэмшсэн мэдлэгийг практикт ажил олгогчдоос тавьж буй шаардлагыг хангах чанартай боловсон хүчин бэлтгэхэд оршино.
ПРАКТИК СУРГАЛТ-ДАДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр
- Нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулах
- Мэргэжлийн ангийн оюутнуудаар тайлан гаргуулах, илгээх, баталгаажуулах
- ААНБ-ийн тайлан гаргах үйлчилгээ үзүүлэх
- ААНБ-д санхүүгийн зөвлөгөө өгөх
- ААНБ-д татварын зөвлөгөө, мэдээлэл өгөх
- НББ-ийн хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Гадаад хэлний чиглэлээр
- Англи хэлний сургалт явуулах
- Япон хэлний сургалт явуулах
- Хятад хэлний сургалт явуулах
- Орос хэлний сургалт явуулах
- Оюутнуудыг хөтөч хийлгэж дадлагажуулах
- Аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр
- Улаанбаатар хотын гаалийн газар
- БГДүүргийн татварын хэлтэсүүд