Blog

ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ОУБСМНБ-ийн 4-1 төгсөх ангийнхан сургуулийнхаа 1-3 курсын оюутнуудаа урьж туршлага солилцох уулзалтыг анх удаа санаачлан зохион байгууллаа. Уулзалтaap:

– хэрхэн амжилттай суралцах, дадлагын ажлыг хийхдээ анхаарах асуудлууд, дадлагын тайлангаа хэрхэн зөв бэлтгэж бичиж, хамгаалах

– төгсөлтийн ажлыг хэрхэн бичих, анхаарах зүйлс, туршлагаасаа хуваалцав.

Мөн оюутнууд Дадлагын тайлан болон Төгсөлтийн ажлуудыг биечлэн сонирхож өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч ярилцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Уулзалтад ОУБСНББ-ийн тэнхмийн орлогч эрхлэгч Алгирмаа, Ангийн багш Д.Оюунцэцэг нар оролцож анхаарах зарим асуудлуудын талаар зөвлөгөө өгч ярилцлаа.

ОУБСМНБ 4-1 ангийнхандаа болон арга хэмжээнд оролцсон БҮГДЭД талархал илэрхийлж, АМЖИЛТ хүсье.