ОУЭЗБИС-ийн Төгсөгчдийн холбоо нь төрийн бус байгууллагын чиглэлээр 2016.03.02-ны өдөр байгуулагдсан. Төгсөгчдийн холбоо нь төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид, хамт олныг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах зорилгоор ОУЭЗБИС-ийн төгсөгчдийн холбоог байгуулан холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Төгсөгчдийн холбооны ажлыг идэвхжүүлэх зорилт тавин ажилласны дагуу төгсөгчдийн холбоон тэргүүнээр 2007 оны төгсөгч Э.Энхтөр сонгогдон 19 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа сурталчлан, “Шилдэг оюутан” хөтөлбөрийг санаачлан, жил бүр 1 оюутныг шалгаруулан тогтмол шагнан урамшуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
ОУБСМНБ-ийн хөтөлбөрөөр төгсөгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэн төгсөгчдийн судалгааг хийж, Төгсөгчидтэй хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурал, уулзалтуудыг зохион байгуулах, Төгсөгчдийн ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудад оюутан үйлдвэрлэлийн дадлагад гаргах, ажилд зуучлах, төгсөгчдөд ажил төрлийн зөвөлгөө өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.
Оюутны мэдээллийг шинэчлэх, тэнхимээс зохион байгуулж болох төгсөлтийн дараах сургалтын мэдээлэл хүргэх, уулзалт-ярилцлага зохион байгуулах, төгсөгчидтэй холбоотой зургийн цомог, салбар гаргах, суралцаад төгссөн болон одоо сурч буй оюутнуудын хооронд холбоо тогтоох гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.
Нэр: Энхтөр
Гэр бүлийн байдал: Эхнэр, охин, хүүгийн хамт
Боловсрол
- 2003 – 2007 ОУЭЗБДС-ийн бакалавр
- 2013–2016 Удирдлагын акедемийн төрийн удирдлагын магистр
Ажлын туршлага
- 2016 – одоог хүртэл “Асгат” ОНӨААТҮГ-ын захирал
- 2010-2016 УИХ-ын гишүүний туслах, зөвлөх
- 2012-2016 Нийслэлийн БГД-ийн ИТХ дах МАН-н бүлгийн дарга, төлөөлөгч
- 2009-2016 Олон Улсны Таеквондогийн Монголын холбооны дэд ерөнхийлөгч
- 2012 оноос Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч
- 2010-2012 БГД-ийн НАМЗХ-ны тэргүүлэгч
- 2008-2009 МАСОХолбооны нарийн бичгийн дарга
- 2007-2008 Монголын Оюутны холбооны ажлын албаны дарга
- 2005-2007 БГД Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны дэд дарга
- 2002 оноос өнөөг хүртэл Олон Улсын Таеквондогийн “Этмо” клубын тэргүүн
Гавъяа шагнал
- Монгол улсын төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон”
- Монгол улсын “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”
- Монгол улсын Биеийн тамир спортын газрын “Спортын Алдар “ тэмдэг
- НЗДТГ-ын “Нийслэлийн 360 жил” –ийн ойн медаль
- Нийслэлийн засаг даргын “Жуух бичиг”
- Монголын Залуучуудын Холбооны “Тэгрүүний Залуу” алтан медаль
- Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны “ Алтан Од”медаль
- Олон улсын таеквондогийн Монголын холбооны 2008, 2009, 2010 оны “Оны Шилдэг Тамирчин”
- Голомт банкны “Шилдэг 100 оюутны нэг”
- НХЗГ-ын “Шилдэг Залуу “алтан медаль
- Монгол улсын “Ерөнхийлөгчийн нэрэмжит Улсын шилдэг Шилдэг Оюутан”
- БГД-ын ЗДТГ-ын “Шилдгийн Шилдэг Оюутан “
- Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны “Эрдмийн Од”алтан медаль
- Монголын оюутны холбооны дээд шагнал “Манлайлагч Оюутан”цол тэмдэг
- “Хилийн цэргийн”дээд сургууль “Шилдэг сонсогч”ахлах түрүүч
- “Олон Улсын Эдийн Засгийн Бизнесийн” Дээд сургууль “Шилдэг оюутан”