Blog

Номын сан

Олон улсын эдийн засаг бизнесийн их сургуулийн номын сан нь сургуулийн сургалт, судалгааны ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 1997 онд байгуулагдсан үеэс хойш багш судлаачид, оюутан суралцагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх,  суралцах хөгжих боломжоор хангахад анхаарч  идэвхтэй  хамтран ажиллаж ирсэн.

Номын сан нь нийт  уншигчдад сурч боловсрох, мэдлэг мэдээлээр хангагдах,  судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө хөгжүүлэх чиглэлд  нь туслалцаа үзүүлж, холбогдох чиглэлийн ном, сурах бичиг, цахим мэдээллийн сан болоод хэвлэмэл, хэвлэмэл бус мэдээллүүдээр   хангах, зөвлөн туслах чиглэлд үйл ажилагаагаа явуулж байна.

Үйлчлүүлэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг бүрэн  хангахад байнга анхаарч ирсэн бөгөөд АНУ, Япон, Сингапур улсад хэвлэгдсэн нэвтэрхий толиуд, олон улсын эдийн засаг, бизнес, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, гадаад хэлний түүнчлэн монголын нэрт эрдэмтэд, өөрийн сургуулийн профессор багш нарын бичсэн бүтээл,   сурах бичиг, гарын авлага зэрэг 30000 номын (Монгол болон гадаад ) фондтой, электорон каталогитой. Номын сан нь жилдээ давхардсан тоогоор 1895 багш, 25000 гаруй оюутнууд 31356 номоор үйлчилдэг.

Номын сангийнхаа үйл ажиллагаандаа техник технологийн шинэ дэвшлүүдийг аштглан, 2011 онд номын сангийн  Lib4U цогц программыг номын сандаа нэвтрүүлснээр бүхий л номоо электрон хэлбэрт шивж оруулан бүртгэх үйл ажиллагааг амжилттай хийж, түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

Номын сангаа өргөжүүлэн оюутны дотуур байранд номын сангийн салбар фондыг байгуулан, уншлагын А, Б, В танхимуудыг тохижуулан нийт 100 гаруй оюутанд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, интернэт орчинтой,  үйл ажиллагаагаа явуулж байна.