Олон Улын Эдийн Засаг Бизнесийн их сургууль (ОУЭЗБИС) нь Монгол, Японы хэсэг эрдэмтдийн санаачилга, зүтгэлийн үрээр хил дамнасан эдийн засаг, бизнес менежмент, олон улсын харилцааны онол, дадлага бүхий мэргэжилтэн бэлтгэдэг дээд сургууль болон 1997 онд байгуулагдсан.
ОУЭЗБИС нь:
- Олон улсын эдийн засаг бизнесийн чиглэлийн Монгол улсын анхны сургууль юм.
- 2001 онд анх удаа дотооддоо амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
- 2003 оноос магистрын сургалт явуулж эрдмийн зэрэг, цол олгож эхэлсэн.
- 2006 онд хоёр дахь шатны магадлан итгэмжлэлийг хамгаалсан.
- 2011 оны 12-р сард БШУЯ-наас явуулсан аттестатчлалыг амжилттай хамгаалсан.
- 2016 оноос докторын хөтөлбөрийн эрх авч, сургалт явуулж байна.
- 2017 онд АНУ-ын магадлан итгэмжлэлийн байгууллага (ACBSP)-ын шалгуур, стандартыг бүрэн хангаж ОЛОН УЛСАД магадлан итгэмжлэгдсэн.
- 2018 онд БСШУСЯ-аас улсын хэмжээнд авсан түвшин тогтоох хөндлөнгийн шалгалтаар эхний 10 сургуулийн тоонд багтсан.
- 2019 оны 7-р сард БМИҮЗ-өөр ГУРАВ ДАХЬ ШАТАНДАА ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД магадлан итгэмжлэгдсэн.
- 2020 онд Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын тушаалаар Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль болон ангилал ахисан.
ОУЭЗБИС нь:
- 2011 онд Нийслэлийн Баянгол дүүргийн “Шилдэг дээд сургууль”
- 2014 онд Монголын сурагчдын холбооноос “Шилдэг дээд сургууль”
- Мөн 2014 онд МҮХАҮТ “Боловсролын салбарын шилдэг байгууллага”
- 2014 онд “Mongolia Forbes” сэтгүүлийн тэргүүлэх 24 сургуульд багтаж
- 2015 ОНД ХААН банкнаас шалгаруулсан “ТОП 5 дээд сургуулийн нэг”
- 2015 онд “Топ стандарт”
- 2016 онд Цагаан сүлд одонгоор тус тус өргөмжлөгдөн шагнагдсан.
2022-2023 оны хичээлийн жилд 20 гаруй хөтөлбөр, 30 шахам мэргэжлээр БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОР-ын түвшний сургалт явуулж байна. Үүсэн байгуулагдсанаас хойш 7000 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн нь дотоод гадаадад салбар бүрт амжилттай ажиллаж байна.