Blog

“Оюунлаг” оюутны холбоо

“Оюунлаг Оюутны Холбоо” нь анх 1997 онд оюутны зөвлөл хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Олон улсын эдийн засаг бизнесийн их сургуулийн оюутан, суралцагчдын өөрийн удирдлагын дээд байгууллага юм.

Уг зөвлөл  нь 2005 онд “Оюунлаг” оюутны холбоо болж өрөгжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Оюутны холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн оюутан, суралцагчдынхаа эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оюутны үүрэг оролцоог бий болгох, сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх, хөгжих суралцах чиглэлүүдэд сургуулийн багш, удирдлага болон оюутан хоорондын гүүр болж ирсэн.

Жил бүрийн оюутны бага хурлаар тухайн хичээлийн жилийн оюутны холбооны хийсэн ажлын биелэлтийг дүгнэж, холбооныхоо тэргүүн, дэд тэргүүн, ажлын албаны дарга нарыг томилох болон ирэх жилийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталдаг.

Оюунлаг оюутны холбооны тэргүүн нь сургуулийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд оюутнуудынхаа дунд  бие даан болон сургуулийн захиргаа, тэнхим, албадтай хамтран дараах ажлуудыг зохион байгуулдаг билээ. Үүнд:

  • Оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг урлаг, спортын арга хэмжээнүүд
  • Оюутны шинэ жил, танилцах үдэшлэг зэрэг баяр ёслолын арга хэмжээнүүд
  • Оюутны сургалт, судалгааны болон хөгжлийн холбогдох ажлууд;
  • Оюутны автобусны смарт карт захиалга, үйлчилгээтэй холбоотой ажлууд
  • Хүмүүнлэгийн  болон соёл, хүмүүжил, төлөвшилтийн үйл ажиллагаанууд
  • Оюутны эрх ашгийг хөндсөн,  асуудлуудад оролцох, шийдвэр гаргах болон бусад

Тус холбоо нь сургуулийнхаа Төгсөгчдийн холбоо болон клуб, төвүүдтэй мөн дүүрэг нийслэл, улсын хэмжээнд холбогдох байгууллагуудтай  идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

ОУГТМ 3-1 ангийн оюутан Баяр овогтой Батхүү нь 2 дугаар курстээ “Оюунлаг Оюутны Холбоо”-ны тэргүүнээр сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.