Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхимд дараах хөтөлбөрүүд харьяалагддаг.
- Гадаад хэлний орчуулга
- Олон улсын харилцаа
Тэнхимийн зорилго
Англи, япон хэлний чадваруудыг суралцагчдад бүрэн эзэмшүүлэх, тэдний бие даан гадаад хэл сурах чадварыг хөгжүүлэх, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хамт олны гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.
Тэнхимийн онцлог
- Сургалт эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай ахмад болон залуу багш нар хамтран ажилладаг.
- Багш оюутныг эрдэмжүүлэх, түвшинг байнга дэмжиж, судалгаа шинжилгээний ажлыг хөхиүлэн сайшаадаг.
- Оюутнууд мэргэжлийн хичээлүүдийн зэрэгцээ 4 жилийн турш англи, япон хэлийг судалдаг ба суралцагчид нь эхний 2 жилдээ анхан болон дунд шатны шаталсан түвшний хөтөлбөрөөр харин 3,4-р курстээ тус тусын хөтөлбөр буюу эдийн засаг, худалдаа бизнес, аялал жуулчлал, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, гааль татвар, программ хангамж зэрэг мэргэжлийн чиглэлийн хүрээнд англи, япон хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг эзэмшдэг.
Үүсгэн байгуулагчийн зардлаар Япон улсад хэлний дадлага хийх боломжтой.