Blog

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОУЭЗБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, ОУЭЗ-ийн судалгааны төвийн захирал доктор, профессор ДАМПИЛ овогтой ПҮРЭВ нь ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-гоор шагнагдлаа.

Д.Пүрэв нь эрдэм шинжилгээ, судалгааны болоод шинэ үеийн боловсон хүчин бэлтгэх салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд шагналыг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

ПҮРЭВ доктортоо халуун баяр хүргэж, соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 👏👏👏🌷🌷🌷

ОУЭЗБИС-ИЙН ХАМТ ОЛОН

2026-06-22

Google translate »