Олон Улсын Эдийн Засаг, Гааль Татвар Менежментийн Тэнхимд дараах хөтөлбөрүүд харьяалагддаг.
- Эдийн засаг
- Бизнесийн удирдлага
- Санхүү
- Менежмент
- Программ хангамж
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Мехнаник инженер, Ашигт малтмалын баяжуулалтын технологи зэрэг хөтөлбөрүүдөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэнхимийн зөвлөх багшаар Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ц.Долгорсүрэн, доктор, профессор Д.Пүрэв, Гаалийн Итгэмжит Зөвлөх, профессор Л.Минжин, доктор профессор Э.Гүргэмжав, доктор С.Энхбаатар, доктор профессор А.Энхбат нар ажиллаж байна.
Манай тэнхимийн багш нар дэлхийн эдийн засаг, олон улсын бизнес, олон улсын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын зээл буцалтгүй тусламж, олон улсын худалдааны байгууллага, олон улсын эдийн засгийн байгууллага, олон улсын эдийн засгийн харилцаа, гаалийн эрх зүй, гаалийн бодлогын түүхэн уламжлал, гаалийн хэрэг зөрчил, бараа судлал, гаалийн эспертиз, татварын онол, татварын эрх зүй, татварын бүртгэл болон ерөнхий эрдмийн хичээлүүдийг зааж байна.
ОУЭЗГТМТ-ийн зорилго
Суралцагчдад олон улсын түвшний дээд боловсрол эзэмшүүлж, Монгол орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж чадахуйц өв тэгш мэдлэг, боловсролтой дэлхийн хөгжлийн ерөнхий хандлагад нийцэн ажиллаж чадахуйц хөрвөх чадвартай бүтээлч мэргэжилтэн бэлтгэх явдал юм.