Blog

Жулдыз клуб

Олон улсын эдийн засаг бизнесийн их сургуульд сурч байгаа нийт казах оюутнуудын эрх ашгийг хамгаалан тэдний сурч боловсрох үйл явцад түлхэц үзүүлэн хамтран ажиллахад бидний эрхэм зорилго оршино.

Зорилт:

  • Клубынхаа нэр төрийг өндөрт өргөж явах
  • ОУЭЗБИС-ийн казах оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал болон нээлттэй ярилцлагыг тогтмол зохион байгуулах
  • Авьяаслаг оюутнуудыг дэмжин ажиллах
  • Сургуулиас болон бусад газраас зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд казах оюутнуудыг идэвхитэй оролцуулах

“Жулдыз” клубын танилцуулга

“Жулдыз” клуб нь сургуулийнхаа нийт казах оюутнуудын эрх ашгийг хамгаалж, суралцах үйл явцад нь туслах зорилгоор анх 2005 оны 12-р сарын 20-нд үүсэн байгуулагдаж байсан. Тус клуб нь зөвлөх багш, тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг, соёл спортыг хариуцсан бусад гишүүдийн хамтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Одоо тус клубын зөвлөх багшаар /докторант/ И.Энхбаяр

Тэргүүн: Х. Нурболат, дэд тэргүүн Т. Райымбек, нарийн бичгийн дарга

О. Мейрим болон 10 гаруй туслах гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

  • Жил бүрийн 3-р сарын 22-нд болдог “Наурыз”-ын баярыг сургуулийнхаа хэмжээнд тогтмол зохион байгуулдаг.
  • Шинээр элсэн орж ирж байгаа оюутнуудаа танилцуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын бага наадам зохион байгуулдаг.
  • Аливаа нэгэн баяр ёслолыг тохилдуулан тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. /Ж.нь шинэ жил, ОУ-н эмэгтэйчүүдийн баяр гэх мэт/ оутнуудынхаа дунд мэдлэг сорих “АХА” тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан гэх зэрэг сонирхолтой уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.
  • Төгсөх курсийн оюутнууд бусад оюутнууддаа өөрсдийн мэдлэг,туршлагаас хуваалцан, хичээлтэй холбоотой лекц тавьдаг … гэх мэт

Одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байгаа бөгөөд цаашид ч гэсэн тогтмол үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.