ОУЭЗБИС-ийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр тоот тушаалаар Дотоод аудит, чанарын албыг шинэчлэн байгуулсан.
Албаны дарга: Н.Халтар –Дотоод аудит, чанарын албаны дарга
ДАЧА-ны эрхэм зорилго: Сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудитыг хийж үнэлгээ зөвлөмж өгөхдөө боловсролын хууль, тогтоомж, стандарт дүрэм журмын дагуу сургалтын үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалтыг хийж ахиц дэвшлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх.
ДАЧА-ны үндсэн чиг үүрэг:
- Сургуулийн үйл ажиллагаанд бүхий л нэгжид үнэлгээ өгөх
- Чанарын баталгаажуулалтын тухай ойлголтыг түгээж суртчилах
- Сургууль, багш, суралцагчдын эргэх холбоог бий болгох
Тус албаны үйл ажиллагаа нь сургуулийн үйл ажиллагаанд гарч байгаа ахиц, дэвшил, хөгжлийг хэмжих, хэрэв шаардлагатай бол дэвшүүлсэн зорилт, стандартад сургуулийн үйл ажиллагааг нийцүүлэх, хөгжлийг түргэсгэх, хянах, үнэлэх юм.
Зорилго: Сургуулийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь боловсролын хууль,тогтоомж,боловсролын стандарт, дүрэм журмыг хэрэгжиж эхлэх анхны үеэс дуусах хүртлэх хугацааны үр дүн, явц, бүхий л үйл ажиллагаанд үнэлгээ өгөх,сургууль багш, удирдлага, суралцагчдыг хөгжихөд дэмжлэг үзүүлэх
Албаны үндсэн чиг үүрэг
- Сургуулийн үйл ажиллагааны бүх нэгжид үнэлгээ өгөх
- Боловсролын хуулиуд болон бусад хууль, дүрэм журмын хэрэгжилтийн хянах
- Сургалтын орчин, нөхцөл бүрдүүлэлт, стандарт шаардлагыг хангуулах
- Сургууль, багш, удирдлага, суралцагчдыг хөгжихөд дэмжлэг өгөх
Үнэлгээ, хяналт- шинжилгээ хийхэд тавигдах шаардлага
- Хяналт шинжилгээ, аль сургууль албанд хийгдэхээс хамааран тодорхой зорилго, чиглэлтэй байхаас гадна агуулга, арга хэлбэрийн хувьд уян хатан байна.
- Үнэлгээний шалгуур нь тухайн салбар сургууль, албадын удирдлага, багш, суралцагчид, эцэг эхэд ойлгомжтой, нээлттэй ил тод байх
- Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хослуулсан хамтын хэлбэртэй байх
- Тухайн салбар сургууль, албадын ажлын амжилтыг нээн илрүүлэх, тэдэнд ажиллах сэдэл төрүүлэх, дэмжих
- Хяналт, шинжилгээ, хүндэтгэл, шаардлагыг зөв хослуулсан, үнэлгээ нь тодорхой бодитой шударга байх
- Сургуулийн үйл ажиллагаа, хандлагад хяналт шинжилгээ хийхэд сургуулийн өөрийн болон багш, оюутан, эцэг эх, нийгмийн үнэлгээг харгалзах
- Шийтгэлээс илүү урам хайрлах
- Сургуулийн хөгжлийн хурд, өнөөгийн байдлын стратеги төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх
Сургалтын алба
ОУЭЗБИС-ийн бакалавр болон төгсөлтийн дараах сургалтын бодлого, төлөвлөлтийг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, бүртгэл мэдээлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн алба юм.
Сургалтын алба нь ОУЭЗБИС–ийн сургалтын бодлого, зохицуулалтын дараах чиг үүрэг бүхий ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:
- Сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн урт, богино хугацааны үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлэх
- Тэнхимүүдийн үйл ажиллаагааг хянах, зохицуулалтаар хангах
- Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зааварт нийцүүлэх, батлагдсан дүрэм журмыг мөрдүүлэх, хяналт тавих
- ОУЭЗБИС–д оюутан элсүүлэх үйл ажиллагааг холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулах
- Сургалтын үйл ажиллагааны чанар, зохион байгуулалт, эцсийн үр дүнд хяналт тавих
- Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, ашиглахад хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг болно.
Сургалтын алба нь Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалтын албаны мэргэжилтэн, Сургалтын арга зүйч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна
Г.Саранцэцэг
Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, дэд профессор
Х.Өнөрбуян
Сургалтын албаны мэргэжилтэн, магистр
Н.Хишигжаргал
Сургалтын арга зүйч, магистр