Санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тохиолдуулан ОУБСНББ-ийн тэнхимээс 2025 оны 12 сарын 08, 12-ны өдрүүдэд ОУБСМНБ-ийн ангид суралцаж байгаа оюутнуудын дунд эзэмших мэргэжлийн онцлог, бүтээлч оролцоо амжилт бүтээлээ дүгнэн урамшуулах, судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор дор дурссан ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
1. 2024.12.08 Манай сургуулийн 2017 оны ОУБСМНБ-ийн ангийн төгсөгч А.Барс оюутнуудын идэвх оролцоог сайжруулах зорилгоор оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийв.
2. 2024.12.12 “Санхүүгийн системийн өнөөгийн байдал-2025” оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хуралд ОУБСМНБ-ийн 2-4 курсийн оюутнууд оролцож, өөрсдийн мэдлэг чадвар, судалгааны бүтээлээ дүгнэн танилцуулж дараах оюутнууд байр эзэлсэн.
1-р байранд ОУБСМНБ-ийн 4-р курсийн оюутан Г.Удвал “Арилжааны банкны хадгаламжийн бүтээгдэхүүнд гадаад валютын ханшийн нөлөөлөл” сэдвээр,
2-р байранд ОУБСМНБ-ийн 3-р курсийн оюутан Г.Дашдулам “Богино хугацаат санхүүжилтийн шинэ хэлбэрүүд, дижитал зээл ба финтекийн өгсөн боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж шалгарлаа.















