Blog

МАНАЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ Д.СЭЛЭНГЭЭ НЬ ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Тус тэмцээн БНСУ-ын Кванжуд зохион байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн багийн харваанд Д.Сэлэнгээ хатрагчийн хамт БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртэж, пара байт харвааны дэлхийн аварга мөн пара байт харвааны холимог багийн төрөлд түрүүлж түүхэн амжилт гаргалаа. Ийнхүү Д.Сэлэнгээ нь нэг өдөр хоёр төрөлд Дэлхийн аварга болсонд халуун баяр хүргэж, сайн сайхан, амжилтын дээдийг хүсэн ерөөе

Google translate »