Blog

Санхүү, эдийн засагчдын өдрийг тохиолдуулан ОУБСМНБ-ийн ангийн оюутнуудын дунд тэмцээн, өдөрлөг зохион байгуулж, Дэлхийн санхүүгийн түүхийн музей үзлээ.

Санхүү, эдийн засагчдын өдрийг тохиолдуулан ОУБСНББ-ийн тэнхимээс 2024 оны 12 сарын 13, 18-ны өдрүүдэд ОУБСМНБ-ийн ангид суралцаж байгаа оюутнуудын дунд мэргэжлийн онцлог, бүтээлч оролцоо, амжилт бүтээлээ дүгнэн урамшуулах зорилгоор дараах ажлуудыг зохион байгууллаа.

Тэмцээнд шүүгчээр ОУБСМНБ-ийн тэнхимийн тэнхимийн эрхлэгч А.Энхцэлмэг, багш И.Энхбаяр, багш Л.Энхсайхан нар ажиллав. Уг тэмцээнд ОУБСМНБ-ийн ангийн нийт 3 баг оролцож мэдлэг, авхаалж, ур чадвараа сорин уралдсан бөгөөд тэмцээн удирдамжийн дагуу багуудын асуулт хариулт, хурдан бодолт, хөгжөөнт тоглоом зэрэг хөтөлбөрүүдээр зохиогдож шүүгчид зохих оноог өгөн дүгнэж дараах ангиуд байр эзэллээ.

1-р байр ОУБСМНБ-ийн 1-р курсийн баг

/С.Болорцэцэг, Э.Номин, Ж.Олжас/

2-р байр ОУБСМНБ-ийн 2-р курсийн баг

/Б.Батсайхан, Т.Дашдулам, С.Цэнгүүнбаяр,

3-р байр ОУБСМНБ-ийн 3-р курсийн баг

/С.Бямбацогт, Г.Удвал, Н.Мейрамгүл/

Тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж шүүгчид оноог нэгтгэн гаргаж байрыг шалгаруулан багуудад шагнал урамшууллыг гардуулан өглөө.

2024 оны 12 сарын 18-ны өдөр Дэлхийн санхүүгийн түүхийн музей үзлээ.