Blog

Монголын гаальчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол улсад үндэсний гаалийн алба байгуулагдсаны 112 жил, орчин цагийн гаалийн алба байгуулагдсаны 103 жилийн ой, Монголын гаальчдын өдрийг ОУГТМ-ий ангийн оюутнуудын дунд тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ хүрээнд:

• 2024.10.15-ны өдөр ОУГТМ-ий бүх курсийн оюутнуудын дунд “Бидний мэргэжил-бидний бахархал” сэдэвт АХА тэмцээнийг зохион байгуулсан.

• 2024.10.17-ны өдөр “Нийгэм эдийн засгийн хөгжилд гадаад эдийн засгийн харилцааны гүйцэтгэх үүрэг, өнөөгийн байдал” сэдвээр Гаалийн Итгэмжит Зөвлөх, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш, профессор Л.Минжин оюутнуудад лекц уншсан.

• 2024.10.21-ний өдөр “Үндэсний аюулгүй байдлыг хангахад гаалийн бодлогын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Түүнчлэн “Бидний мэргэжил-бидний бахархал” сэдэвт АХА тэмцээнд:

 1-р байрыг ОУГТМ 4-1 ангийн оюутан Ц.Дэлгэрмөрөн

 2-р байрыг ОУГТМ 3-1 ангийн оюутан Ч.Энхтуяа

 3-р байрыг ОУГТМ 3-1 ангийн оюутан М.Лхагвадорж нар амжилттай оролцож шагналт байранд шалгарав.

Мөн Монгол улсын гаалийн албаны тогтолцооны харилцан нөлөөлөл, уялдаа холбоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгуурласан судалгаа, цаашид уламжлах санал дүгнэлт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан онол, практикийн бага хуралд:

 1-р байранд ОУГТМ 4-1 ангийн оюутан Б.Анужин

 2-р байранд ОУГТМ 3-1 ангийн оюутан Г.Цэрэндэжид

 3-р байранд ОУГТМ 3-1 ангийн оюутан Ч.Энхтуяа нар бусдыгаа манлайлж тус тус шагналт байранд шалгарлаа.

Монголын гаальчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ОУГТМ-ий ангийн нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.

ОУЭЗГТМ-ийн тэнхим