Оюутны хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болон манлайлах чадварыг дэмжих зорилгоор “Оюутны манлайлал” өдөрлөгийг тус сургуулийн 1-4-р курсийн оюутнуудын дунд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд англи дуу, илтгэл, бүжиг, IQ-гийн тэмцээн болон витаминжуулалтын аянг явагдсан.
Тэмцээнд 5 анги оролцсоноос 1-р байр ОУБСМНБ 3-2, 2-р байр Санхүү 1, 3-р байр ОУГТМ 2-1 ангиуд тус тус шалгарлаа.
Амжилттай оролцсон анги хамт олонд баяр хүргэе.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА