1998 оноос эхлэн Монгол улсын их, дээд сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн Нягтлан бодох бүртгэлийн улсын 24 дэх олимпиадад манай сургуулийн ОУБСМНБ 4-1 ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, О.Мөнх-Уянга, ОУБСМНБ 3-1 ангийн оюутан Б.Одгэрэл, ОУБСМНБ 3-2 ангийн оюутан Б.Анундарь, Б.Дайриймаа нараас бүрдсэн баг амжилттай оролцлоо.
Энэ удаагийн олимпиадад 12 их сургуулийн 60 оюутан залуус мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн баг 7-р байр эзэллээ.
Олимпиадад сэтгэл зүтгэл гарган амжилттай оролцсон оюутнууддаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА