Blog

ОРОН НУТГИЙН ХАРЬЯАЛАЛТАЙ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД!

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосны улмаас өөр орон нутагт саатсан иргэд тухайн орон нутаг руугаа буцахтай холбогдсон харилцааг зохицуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилго бүхий “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ыг Монгол Улсын Шадар сайд баталсан байна.

Энэхүү журмаар дотуур байр болон гадуур байрлаж буй орон нутгийн харьяалалтай оюутнууд тухайн орон нутаг руугаа буцах харилцааг зохицуулна.

Иймээс орон нутгийн харьяалалтай суралцагчид БШУЯ-ны Асуумж судалгаандаа бүрэн хамрагдахыг анхаарна уу.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2020.11.26