ОУЭЗБДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, тус сургуулийн боловсролын гадуурх ажлыг дэмжих зөвлөлийн зөвлөх, зочин профессор Икеда Норихико өөрийн бичсэн “ЕВРАЗИЙН ТОМ ТОГЛООМЫН 150 ЖИЛ АЛСЛАГДСАН УЛСЫН ГЕОПОЛИТИК” МОНГОЛ-ЯПОН номныхоо талаар уулзалт ярилцлагыг эрдэмтэн багш нартай хийж, сонирхсон асуултуудад хариулав.
Мөн энэ удаа профессор Н.Икеда сургуулийн захиргаатай хамтран хэрэгжүүлдэг ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙН ухаан төслийнхөө талаар зөвлөлдөж, 9 дэх удаагийн төслөө “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ БОЛОВСРОЛ” сэдвээр үргэлжлүүлэн хийхээр тогтлоо.