БСШУЯ, ХААИС-ийн ЭЗБСургууль, Монголын Менежментийн холбоо, “Жандагсүрэн сан”-аас эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Менежментийн улсын XIII олимпиад” 2019 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 9 их дээд сургуулийн 13 багийн нийт 65 оюутан оролцож, мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Менежментийн улсын XIII олимпиадад ОУЭЗБДС-ийн хоёр баг оролцсоноос багийн дүнгээр “АРГА” баг 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн, “БИЛИГ” баг 5 дугаар байранд орсон амжилт тус тус үзүүллээ. Мөн хувийн дүнгээр ОУЭЗ 2-1 ангийн оюутан Ө.Аминаа 6 дугаар байр, ОУЭЗ 4-1 ангийн оюутан Б.Болдбаяр 11 дүгээр байр, ОУЭЗ 4-1 ангийн оюутан Ө.Энхжин 13 дугаар байр, ОУЭЗ 2-1 ангийн оюутан Б.Гансүх 15 дугаар байр эзэлж бахархам амжилт үзүүллээ. Оюутнуудаа тусалж дэмжсэн Сургуулийн удирдлага, тэнхимийн хамт олон, доктор Д.Пүрэв, багш С.Баатархүү болон зөвлөгөө өгсөн бусад багш нартаа талархал илэрхийлье. Олимпиадад өндөр амжилт үзүүлсэн оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!