Blog

Монголын гаальчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол улсад үндэсний гаалийн алба байгуулагдсаны 107, Орчин цагийн гаалийн алба байгуулагдсаны 98 жилийн ой, Монголын гаальчдын өдрийг ОУГТМ-ий ангийн оюутнуудын дунд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд

  • 10.16-ны өдөр “Монгол улсын өнөөгийн гадаад эдийн засгийн харилцаа, гаалийн бодлого” сэдвээр Гаалийн итгэмжит зөвлөх, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш, профессор Л.Минжин 1-р курсийн оюутнуудад лекц уншсан.
  • 10.18-ны өдөр ОУГТМ-ий 1-4-р курсийн оюутнуудын дунд Бидний мэргэжил-бидний бахархал сэдэвт АХА тэмцээнийг зохион байгуулсан.
  • 10.21-ний өдөр Гаалийн шинэчлэл ба үндэсний аюулгүй байдал сэдэвт онол практикийн бага хурлыг мөн зохион байгуулсан.

Дээрх ажлуудыг цаг хугацаанд нь амжилттай зохион байгуулсан бөгөөд “Бидний мэргэжил-бидний бахархал” сэдэвт АХА тэмцээнд:

  • 1-р байрыг ОУГТМ 2-1 ангийн оюутан Э.Бямбабаатар
  • 2-р байрыг ОУГТМ 4-2 ангийн оюутан А.Оюунболор
  • 3-р байрыг ОУГТМ 4-3 ангийн оюутан Ц.Ариунтуул нар тус тус амжилттай оролцож шагналт байранд шалгарсан.

Мөн Монгол улсын гаалийн албаны тогтолцооны харилцан нөлөөлөл, уялдаа холбоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгуурласан судалгаа, цаашид уламжлах санал дүгнэлт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан онол, практикийн бага хуралд

  • 1-р байранд ОУГТМ 4-2 ангийн оюутан Г.Цэрэннадмид
  • 2-р байранд ОУГТМ 2-1 ангийн оюутан Л.Дамба
  • 3-р байранд ОУГТМ 4-1 ангийн оюутан Б.Хүрэл-Очир нар бусдыгаа манлайлж тус тус шагналт байранд шалгарлаа.

Монголын гаальчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон ОУГТМ-ий ангийн нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.

ОУЭЗГТМ-ийн тэнхим

2019-10-21