Манай сургуулийн ОУГТМ-ий 2-р курсийн оюутан БАТХУЯГ овогтой АНУДАРЬ 2023 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД түрүүлж, МОНГОЛ УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА болсон бахдам амжилтын эзэн боллоо. Б.Анударьдаа хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Манай сургуулийн Эрдмийн Зөвлөлийн орлогч дарга, Профессорын багийн ахлагч, Монгол Улсын Гавьяат Багш, доктор, профессор ЦЭНДДОРЖ овогтой ДОЛГОРСҮРЭН нь 2023.03.03-ны өдөр ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D)-ын зэргийг амжилттай хамгааллаа. Ц.Долгорсүрэн багшдаа баяр хүргэж, эрдэм бүтээлийн ажилд нь өндөр амжилт хүсье. ЗАХИРГАА, ХАМТ ОЛОН
2022-2023 оны хичээлийн жилд хичээл сургалт, авьяас билэг, ур чадвараараа оюутан залуусаа манлайлсан дараах оюутнуудыг ОУЭЗБИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж өргөмжиллөө. Шилдэг оюутнууддаа халуун баяр хүргэж, гялалзсан амжилтыг хүсье. ОУЭЗБИС-ИЙН ЗАХИРГАА
“Эрдэмд орой үгүй”. Эрдэм боловсролоор өөртөө хөрөнгө оруулалт хийж буй ТАНД амжилт хүсье.
Сургуулийн анхны төгсөгч Н.Сувд-Эрдэнэ-г урьж, ОУ-ын банк санхүүгийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууддаа лекц уншуулан, сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Төгсөгчдийн манлайлал үзүүлж яваа Н.Сувд-Эрдэнэдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН МУЗЕЙ-г манай сургуулийн ОУГТМ-ий оюутнууд үзэж танилцлаа. Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын хамт олонд талархал илэрхийлэн амжилт хүсье.
Монгол улсад үндэсний гаалийн алба байгуулагдсаны 110, Орчин цагийн гаалийн алба байгуулагдсаны 101 жилийн ойн хүрээнд оюутан суралцагчдын дунд хийгдэж буй цуврал ажлууд үргэлжилсээр байна. ОУГТМ-ий I-IV курсийн оюутнуудын дунд “Бидний мэргэжил-бидний бахархал” сэдэвт АХА тэмцээн хийв. ОУГТМ-ий 4-1 ангийн оюутнуудтай хамтран “Гаалийн кейс сургалтын танхим”-ыг тохижуулж нээв. “Үндэсний аюулгүй…
Гаалийн Итгэмжит Зөвлөх, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш, профессор Л.МИНЖИН нь “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, БООМТЫН СЭРГЭЛТЭД ГААЛИЙН БОДЛОГЫН ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛУУД” сэдвээр 1-р курсийн оюутнуудад уламжлалт лекцээ уншлаа. Гаалийн байгууллагад олон жил ажилласан арвин туршлага, оюун ухаан, мэдлэгээ оюутан залууст харамгүй зориулан, гааль судлалд үнэтэй хувь…