1. Та өөрийн РЕГИСТРИЙН ДУГААР-аа оруулан өмнө нь системд бүртгүүлж байсан эсэхээ шалгана.
2.1. Та өмнө нь системд бүртгүүлж байсан бол нэвтрэх хэсэг гарч ирэх бөгөөд НУУЦ ҮГ-ээ оруулан нэвтрэх товчлуур дарна. Хэрэв нууц үгээ санахгүй байгаа бол НУУЦ ҮГ-ээ мартсан гэсэн холбоос дээр дарж өөрийн Email хаягаараа нууц үгээ сэргээх боломжтой.
2.2. Та өмнө нь системд бүртгүүлж байгаагүй бол БҮРТГЭЛ хийх хэсэг гарч ирэх бөгөөд өөрийн мэдээллээ үнэн зөв оруулан бүртгүүлнэ.
3. Нэвтрэн орсны дараа таны мэдээлэл харагдах бөгөөд утасны дугаар болон бусад мэдээлэл солигдсон бол ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЗАСВАРЛАХ гэсэн холбоос дээр дарж мэдээллээ шинэчлэн хадгална.
4. Цонхыг доош гүйлгэхэд элсэлт авч буй хөтөлбөрүүд харагдах бөгөөд өөрийн суралцахыг хүссэн хөтөлбөрөө сонгоод СОНГОХ товчлуур дарна.
5. Хөтөлбөрөө сонгосон бол ТАНЫ СОНГОСОН ХӨТӨЛБӨР хэсэгт таны сонгосон хөтөлбөр орж ирсэн байна. Та хөтөлбөрөө өөрчлөх бол өмнө сонгосон хөтөлбөрөө УСТГАХ үйлдлээр хассанаар дахин хөтөлбөр сонгох боломжтой болно.